"Орон зайн өгөгдлийн дэд бүтэц" (ОЗӨДБ) нэр томьёог орон зайн мэдээллийн хүртээмж, түүнийг нэмэгдүүлэх "Орон зайн өгөгдлийн дэд бүтэц" (ОЗӨДБ) нэр томьёог орон зайн мэдээллийн хүртээмж, түүнийг нэмэгдүүлэх технологи, бодлого, байгууллагын бүтэц, зохион байгуулалт зэрэг үндсэн бүрдлүүдийг тодорхойлоход ашиглана. 

Орон зайн өгөгдлийн дэд бүтэц нь төрийн, ашгийн болон ашгийн бус, судалгаа шинжилгээний зэрэг байгууллагуудын бүхий л түвшний ажилтнууд болон иргэдийг орон зайн мэдээллийг нээн илрүүлэх, үнэлэх, ашиглах зэрэг үндсэн суурь боломжуудаар хангадаг. Дэд бүтэц гэсэн нэр томьёог зам, харилцаа холбооны сүлжээ гэдэгтэй ижил найдвартай, дэмжих орчныг бүрдүүлэхэд ашиглах бөгөөд энэ тохиолдолд шаардлагатай стандартууд болон техникийн нөхцөлийн тусламжтайгаар орон зайн агуулга бүхий мэдээллийг ашиглах боломжийг олгоно. ОЗӨДБ-ийг хэд хэдэн төрлийн өгөгдлийн багц, өгөгдлийн сангаас бүрдүүлэх бөгөөд өгөгдлийн сан тус бүр мета өгөгдөл, атрибут мэдээллийг агуулна. Эдгээр мэдээлэл нь газарзүйн мэдээллийн санд саадгүй нэвтрэх боломжийг хангах зарим аргууд болон мэдээлэл (каталог ба вэб зураглал)-ийг олж илрүүлэх, дүрслэх, дүгнэх арга хэрэгсэл болох төдийгүй үүний цаана энэ өгөгдлийн сангийн хэрэглээг дэмжиж буй программ хангамж байгааг харуулж байгаа юм.

Орон зайн өгөгдлийн дэд бүтцийг үйл ажиллагааны нарийн зохион байгуулалттай болгохын тулд бүс, орон нутаг, үндэстэн, олон улсын түвшинд мэдээллийг удирдах, зохион байгуулахад шаардагдах гэрээг нэмэлт үйлчилгээнд багтаасан байх ёстой. Хэдийгээр ОЗӨДБ-ийн үндсэн гол зарчим нь өөрийнхөө хүрээнд суурь өгөгдөл цуглуулах үйл ажиллагаа буюу үүнийг дэмжсэн олон тооны программуудыг багтаадаг боловч, дэд бүтэц нь хамгийн бага тооны зохистой стандартуудад суурилж, бодлогын хүрээнд мэдээллийн санг программуудтай холбосон төгс орчноор хангах ёстой. ОЗӨДБ-ийн цаашдын хөгжлийг тогтмол хангахын тулд төрийн байгууллагууд бүх шатанд тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай ба орон зайн өгөгдөл бүрдүүлэгч бусад салбарууд хоорондын уялдаа холбоог хангаснаар урт хугацаанд тогтвортой үйл ажиллагааг явуулах боломжтой.

Салбарын хэмжээнд бүрдүүлж буй өгөгдөл, мэдээллийг хэрэглэгчдэд түргэн, шуурхай хүргэх зорилгоор Байгууллагын Орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулахаар ажиллаж байна. Байгууллагын Oрон зайн өгөгдлийн дэд бүтэц нь дараах бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:

  1. Орон зайн өгөгдөл, мэдээлэл, өгөгдлийн сан, өгөгдлийн сан удирдах систем
  2. Сервер, хадгалах төхөөрөмж, бусад тоног төхөөрөмж
  3. Бүх төрлийн программ хангамж
  4. Oрон зайн өгөгдлийн дэд бүтцийн системийн технологийн шийдэл
  5. Орон зайн өгөгдлийн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн баримт бичиг /журам, тушаал/
  6. Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн үйл ажиллагаа, системийн нэгдмэл байдал, уялдаа холбоог хангах байгууллагын стандартын тогтолцоо
  7. Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн үйл ажиллагааг эрхлэх, системийн хэвийн ажиллагааг хангах байгууллагын албан хаагчид

ГЗБГЗЗГ нь өнөөдрийн байдлаар орон зайн суурь мэдээллийн ангиллаа тодорхойлж тэдгээрийн бэлэн байдлыг хангаж, төрийн байгууллагаас авхуулаад бусад төрлийн хэрэглэгчдэд хэрэглүүлж байна.